Мэдээний дэлгэрэнгүй

2020-09-10
0 сэтгэгдэл

(2020.09.10, 13.00) Өнөөдөр хөрөнгийн бирж дээр 32 компанийн 265,063 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 117.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 14 компанийн 145,120 ширхэг хувьцаа 17.7 сая.₮ 
- II ангилалд 11 компанийн 102,047 ширхэг хувьцаа 96.3 сая.₮ 
- III ангилалд 7 компанийн 17,896 ширхэг хувьцаа 3.6 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 216
- Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаанд 33 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 24 хэлцэл
- Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 17 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 94,915 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 94.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 114,521 ширхэг хувьцаа 96.0 сая төгрөгөөр арилжигдсан нь өнөөдрийн нийт арилжааны 81.63%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ногоон хөгжил үндэсний нэгдэл /MSE:JLT/-ийн хувьцааны ханш +10.0%-иар өссөн бол Хишиг уул /MSE:HSX/-ийн ханш -14.96%-иар унав. Арилжааны дүнд 14 компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш буурсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.