Мэдээний дэлгэрэнгүй

2020-09-11
0 сэтгэгдэл

(2020.09.11, 13.00) Баасан гарагт 27  хувьцаат компанийн 266,277 ширхэг хувьцаа 40.5 сая төгрөгөөр арилжигдав.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 13 компанийн 224,794 ширхэг хувьцаа 20.5 сая.₮ 
- II ангилалд 11 компанийн 39,126 ширхэг хувьцаа 18.4 сая.₮ 
- III ангилалд 3 компанийн 2,357 ширхэг хувьцаа 1.6 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 194
- Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаанд 65 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 18 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 13 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 92,381 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр,Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 12.7 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 121,971 ширхэг хувьцаа 25.9 сая төгрөгөөр арилжигдсан нь өнөөдрийн нийт арилжааны 64%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Техник импорт /MSE:TEX/-ийн хувьцааны ханш +14.99%-иар өссөн бол Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -5.03%-иар буурчээ. Энэ өдөр 13 компанийн хувьцааны ханш өссөн бол 9 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.