Мэдээний дэлгэрэнгүй

2020-09-11
0 сэтгэгдэл
(2020.09.11, 13.00) Сүүлийн 2 өдөр дараалан өсөөд байсан ТОП-20 индекс энэ өдөр бага зэргийн бууралттай хаагдав. Тодруулбал, өмнөх өдрөөс -4.93 нэгжээр буюу -0.03%-ийн буурч 16,898.25 нэгжид хаагдсан юм. Индекс буурахад сагсанд нь багтаж буй 7 компанийн ханш нөлөөлжээ. Үүнд: 

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.06%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -1.01%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -5.03%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -2.95%-иар

III ангилалын тухайд:
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн ханш -3.29%-иар

Харин хувьцааны МSE-А индекс +3.76 нэгж буюу +0.05%-иар өссөн /8,243.92/ бол MSE-В индекс -10.31 нэгж буюу -0.14%-иар буурч 7,353.14 нэгжид хаагдлаа.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.