Мэдээний дэлгэрэнгүй

2020-09-14
0 сэтгэгдэл

(2020.09.14, 13.00) Даваа гарагт МХБирж дээр 27 компанийн 522,809 ширхэг хувьцаа 81.8 сая төгрөгөөр зарагдсан бол Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 1 ширхэг бонд 100,000₮-өөр арилжигдав.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 12 компанийн 468,364 ширхэг хувьцаа 46.9 сая.₮ 
- II ангилалд 11 компанийн 54,208 ширхэг хувьцаа 34.8 сая.₮ 
- III ангилалд 4 компанийн 237 ширхэг хувьцаа 81,123₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 362
- Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаанд 164 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 32 хэлцэл
- Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаанд 25 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 344,045 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 31.1 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байв.

Санхүүгийн салбарын 59,297 ширхэг хувьцаа 34.7 сая төгрөгөөр арилжигдсан нь өнөөдрийн нийт арилжааны 42.4%-ийг бүрдүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Хэрлэн хивс /MSE:HRL/-ийн хувьцааны ханш +13.51%-иар өссөн бол Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -8.66%-иар буурав. Энэ өдөр 12 компанийн хувьцааны ханш өссөн бол 9 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.