Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-21
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #48

- Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн 3-р улирлын санхүүгийн үр дүнгээ тайлагнав. Энэ хугацаанд тус компани 8.8 тэрбум төгрөгийн орлого олж, 3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин зээлийн багц дахь чанаргүй зээлийн хэмжээ 6.9% болж нэмэгдсэн байна. 

- Тандэм инвест /MSE:VIK/ компани нэмж хувьцаа гаргах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлав. Хурал ирэх сарын 25-нд болох юм.

- Мик холдинг /MSE:MIK/-ийн ТУЗ-өөс нэр бүхий 2 хүнийг гишүүнээс нь чөлөөлж, шинээр Монголбанк болон Хөгжлийн банкны төлөөллийг гишүүнээр томилжээ.

- 2020 оны 2-р хагас эхэлснээс хойш Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 47%-ийг гадны хөрөнгө оруулагчид бүрдүүлжээ. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.