Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-22
0 сэтгэгдэл
(2020.10.22, 13.00) Пүрэв гарагт МSE-А индекс өмнөх өдрөөс -270.5 нэгжээр буюу -3.29%-иар унаж 7,953.03 нэгжид хаагдсан нь 2020 он гарснаас хойш нэг өдрийн хамгийн өндөр уналт боллоо. Энэхүү уналтад тус ангилалд багтдаг Мик холдинг /MSE:MIK/-ийн хувьцааны ханш -14.0%-иар огцом унасан нь нөлөөлсөн юм.

Харин II ангилалын MSE-В индексийн тухайд +23.02 нэгж буюу +0.31%-иар өсч 7,458.89 нэгж хүрчээ.
 
ТОП-20 индекс -81.49 нэгж буюу -0.46%-иар буурсан бөгөөд 17,447.51 нэгжид хаагдлаа. Тус индексийн бууралтад дараах хувьцааны ханшийн бууралт нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -1.27%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.46%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.26%-иар
- Түмэншувуут /MSE:TUM/-ийн ханш -0.11%-иар

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.