Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-23
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #49

- СЗХ нь “Үнэт цаасны санхүүжилтийн корпораци”ХХК –д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгов.

- Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Капитал маркет корпораци”ҮЦК-ийн 676 харилцагчийг “Эс жи капитал”ҮЦК-д шилжүүлсэн байна.

- Улсын их хурлаар “Банкны тухай хууль”-ийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлэв. Энэхүү хуулийн өөрчлөлтөд Банк нь хувьцаат компани хэлбэртэй байх, нэг хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь нь 20%-аас дээшгүй байх зэрэг гол өөрчлөлтүүдийг тусгажээ.

- “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, ТУЗ-ийн 12 гишүүнийг шинээр сонгосон байна. Үүнд төрийн эзэмшлийг төлөөлж 8 хүн, хараат бус 4 гишүүн багтаж байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.