Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-23
0 сэтгэгдэл

(2020.10.23, 13.00) Долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр МSE-А индекс +15.66 нэгж буюу +0.20%-иар өсч 7,968.69 нэгжид хаагдсан бол MSE-В индексийн тухайд -15.20 нэгж буюу -0.20%-иар буурч 7,443.69 нэгжид хаагдсан байна.

Харин ТОП-20 индексийн тухайд энэ өдөр -51.15 нэгж буюу -0.29%-иар бууран 17,396.36 нэгжид хүрэв.

Индекс буурахад сагсанд нь багтдаг нэр бүхий 4 хувьцааны ханшийн бууралттай хаагдсан нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Монос хүнс /MSE:MFC/-ийн ханш -2.82%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.07%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -8.6%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -4.68%-иар

 

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.