Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-23
0 сэтгэгдэл

(2020.10.23, 13.00) Үнэт цаасны хоёрдогч захын арилжаа 13 цагт өндөрлөсөн ба 20 компанийн 133,013 ширхэг хувьцаа 39.9 сая төгрөгөөр, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 50 ширхэг бонд 5.0 сая төгрөгөөр зарагдав.

Ангилалын арилжааны үзүүлэлт:
- I ангилалд 12 компанийн 103,475 ширхэг хувьцаа 11.9 сая.₮ 
- II ангилалд 7 компанийн 29,338 ширхэг хувьцаа 27.8 сая.₮ 
- III ангилалд 1 компанийн 200 ширхэг хувьцаа 116,000₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 132
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 33 хэлцэл
- Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 15 хэлцэл
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн хувьцаанд 8 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 49,253 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр,Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 26.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусад компаниудаа тэргүүлсэн байна.

Энэ өдөр мөн л санхүүгийн салбарын 113,531 ширхэг хувьцаа 33.7 сая төгрөгөөр арилжигдснаар нийт арилжааны 84.6%-ийг бүрдүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Сор /MSE:SOR/-ийн хувьцааны ханш +5.45%-иар өсч 580₮-т хүрсэн бол Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -8.6%-иар унаж 1,201₮-т хаагдсан нь хамгийн өндөр хэлбэлцэл байлаа.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэнЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.