Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-26
0 сэтгэгдэл

Өнгөрөгч долоо хоногт Бодь даатгал /MSE:BODI/-ийн хувьцаан дээр томоохон арилжаа явагдсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл энэхүү хэлцэлийн дүнд тус компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хувь хэмжээ +2.45%-иар нэмэгдэж 89.40%-д хүрсэн байна. Өөрөөр хэлцэл хувьцааны худалдан авагч нь компанийн өмнө байсан хөрөнгө оруулагчид байсан гэсэн үг.

Бодь даатгал /MSE:BODI/ нь энэ онд IPO гарган хөрөнгө оруулагчдад 20%-иа санал болгосон ба томоохон хувьцаа эзэмшигчдийн дунд УИХ-ийн гишүүн асан Л.Болд болон түүнтэй холбоо бүхий хүмүүс, компани байдаг юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BODI 2019-12-23 235 319 718 131 (2020-12-01)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.