Мэдээний дэлгэрэнгүй

2020-10-26
0 сэтгэгдэл

(2020.10.26, 13.00) Даваа гарагт МХБирж дээр 32 компанийн 218,285 ширхэг хувьцаа 34.8 сая төгрөгөөр зарагдсан бол өнөөдөр нэгж эрхийн хоёрдогч зах зээл нь эхэлж буй Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн 848,011 ширхэг нэгж эрх 87.7 сая төгрөгөөр арилжигдав.

Ангилалын арилжааны үзүүлэлт:
- I ангилалд 16 компанийн 109,381 ширхэг хувьцаа 12.3 сая.₮ 
- II ангилалд 12 компанийн 108,678 ширхэг хувьцаа 22.2 сая.₮ 
- III ангилалд 4 компанийн 226 ширхэг хувьцаа 267,140₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 281
- Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-нд 80 хэлцэл
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцаанд 28 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 23 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн 848,011 ширхэг нэгж эрх 87.7 сая төгрөгөөр арилжигдсан нь энэ өдөр хамгийн идэвхитэй үнэт цаасны арилжаанд тооцогдов.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш +12.32%-иар өсч 1,3490₮-т хаагдсан бол Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш -13.53%-иар унаж 73.50₮-т хаагдсан нь хамгийн өндөр хэлбэлцэл байлаа.

Харин Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн ханш +14.04%-иар өсч 114.04₮-т хүрсэн байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.