Мэдээний дэлгэрэнгүй

2020-11-14
0 сэтгэгдэл

Манайхаас “Инвескор актив ТЗК”  ХХК нь СЗХ-ноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл авсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг үнэт цаасыг МХБ-ийн зүгээс өөрийн үнэт цаасны бүртгэлдээ бүртгэсэн талаар мэдээлэв.

“Инвескор актив ТЗК”  ХХК-ийн хувьд Инвескор ББСБ /MSE:INV/ болон Микрокредит ББСБ-ийн хамтран байгуулсан компани бөгөөд автомашины зээлээр баталгаажсан дараах нөхцөлтэй үнэт цаасыг хөрөнгийн зах дээр гаргаж байгаа юм.

ҮЦ-ны нэр:                                           Инвескор актив ХБҮЦ
ҮЦ-ны тоо ширхэг:                               10,000 ширхэг
Нэрлэсэн үнэ:                                      400,000 төгрөг
Үнийн дүн:                                           4,000,000,000 төгрөг
Хүү/өгөөжийн хувь хэмжээ:                  16.4% /жилийн/
Хугацаа:                                              24 сар
Хүү төлөгдөх хугацаа /давтамж/:          3 сар тутамд


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.