Мэдээний дэлгэрэнгүй

2020-11-17
0 сэтгэгдэл

(2020.11.17, 13.00) Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн арилжаагаар 114,200 ширхэг үнэт цаас 18.1 сая төгрөгөөр зарагдсан байна.

Арилжааны бүтэц:
- I ангилал:                              13 компанийн 82,596 ширхэг хувьцаа 8.3 сая.₮ 
- II ангилал:                             10 компанийн 2,008 ширхэг хувьцаа 832,751₮ 
- III ангилал:                              3 компанийн 17,913 ширхэг хувьцаа 7.4 сая.₮
- Block trade:                              -
- ХОС-ийн нэгж эрх:                 1 ХОС-ийн 11,680 ширхэг нэгж эрх 1.2 сая.₮
- Компанийн бонд:                    3 ширхэг бонд 300,000₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 116
- Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 13 хэлцэл
- Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн хувьцаанд 13 хэлцэл
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд 12 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 50,005 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцаа 6.8 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр бусдаасаа идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Мягмар гарагт 10 хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурав.Тээвэр дархан /MSE:TEE/-ийн хувьцааны ханш +14.95%-иар өсч, Улаанбаатар хивс /MSE:UBH/-ийн ханш -14.69%-иар унав.

Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн нэгж эрхийн ханш -0.57%-иар буурч 103.36₮-т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.