Мэдээний дэлгэрэнгүй

2020-11-19
0 сэтгэгдэл

(2020.11.19, 13.00) Энэ өдөр МХБирж дээр 6.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 322.7 сая төгрөгөөр зарагдсан байна.

Арилжааны бүтэц:
- I ангилал:                              12 компанийн 122,864 ширхэг хувьцаа 21.8 сая.₮ 
- II ангилал:                               8 компанийн 11,694 ширхэг хувьцаа 3.4 сая.₮ 
- III ангилал:                              3 компанийн 46,696 ширхэг хувьцаа 6.2 сая.₮
- Block trade:                              1 компанийн 6.2 сая ширхэг хувьцаа 272.3 сая.₮
- ХОС-ийн нэгж эрх:                    1 ХОС-ийн 19,046 ширхэг нэгж эрх 1.9 сая ₮
- Компанийн бонд:                      1 компанийн 168 ширхэг бонд 16.9 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 137
- Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцаанд 17 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 16 хэлцэл
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд 13 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Хөх ган /MSE:HGN/-ийн 41,299 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцаа 8.0 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр Ард даатгал /MSE:ADB/-ийн хувьцааны ханш +4.80%-ийн өсөлт үзүүлсэн нь өндөр өсөлттэй хувьцаанд багтсан ба харин Хөх ган /MSE:HGN/-ийн ханш -8.49%-иар буурчээ.

Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн нэгж эрхийн ханш -0.94%-иар буурч 105.0₮-т хүрлээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.