Мэдээний дэлгэрэнгүй

2020-11-30
0 сэтгэгдэл

(2020.11.30, 13.00) 11 сарын сүүлийн арилжаагаар үнэт цаасны хоёрдогч зах дээр 93,929 ширхэг үнэт цаас 18.4 сая төгрөгөөр арилжигдсан нь огцом буурсан дүн боллоо.

Арилжааны бүтэц:
- I ангилал:                              14 компанийн 43,317 ширхэг хувьцаа 8.4 сая.₮ 
- II ангилал:                             13 компанийн 22,280 ширхэг хувьцаа 7.5 сая.₮ 
- III ангилал:                              5 компанийн 11,840 ширхэг хувьцаа 729,551₮
- Block trade:                               -
- ХОС-ийн нэгж эрх:                    1 ХОС-ийн 16,492 ширхэг нэгж эрх 1.7 сая.₮
- Компанийн бонд:                       -

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 214
- Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 25 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 22 хэлцэл
- Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн хувьцаанд 22 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Үндэсний хувьчлалын сан /MSE:XOC/-ийн 16,492 ширхэг нэгж эрх арилжигдснаар тоо ширхэгээр, Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 3.0 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусад үнэт цааснаас идвэхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 16 хувьцааны ханш өссөн бол 13 хувьцааны ханш буурчээ. Үүнээс Хөх ган MSE:HGN/-ийн хувьцааны ханш -12.68%-ийн уналт үзүүлсэн бол Тандэм инвест ББСБ /MSE:VIK/-ийн ханш +14.91%-иар өсөв. 

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.