Мэдээний дэлгэрэнгүй

2020-12-01
0 сэтгэгдэл

(2020.12.01, 13.00) Мягмар гарагийн арилжаагаар 79,751 ширхэг үнэт цаас арилжигдаж, 36.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны бүтэц:
- I ангилал:                              13 компанийн 59,229 ширхэг хувьцаа 7.7 сая.₮ 
- II ангилал:                             15 компанийн 9,372 ширхэг хувьцаа 3.9 сая.₮ 
- III ангилал:                              4 компанийн 6,418 ширхэг хувьцаа 3.5 сая.₮
- Block trade:                              -
- ХОС-ийн нэгж эрх:                 1 ХОС-ийн 4,642 ширхэг нэгж эрх 487,893₮
- Компанийн бонд:                    1 компанийн 90 ширхэг бонд 9.18 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 156
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 23 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 19 хэлцэл
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцаанд 10 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр Дархан нэхий /MSE:NEH/-ийн 21,436 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 3.5 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусад үнэт цааснаас идвэхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг харвал 11 хувьцааны ханш өсч, 16 хувьцааны ханш буурсан байна. Хөх ган MSE:HGN/-ийн хувьцааны ханш +9.07%-ийн өсөлт үзүүлсэн бол Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/-ийн ханш -8.05%-иар буурлаа. 

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.