Ногдол ашиг олгох шийдвэрээ зарласны дараа АПУ /MSE:APU/-ийн хувьцааны ханш +13.44%-ийн өсөлтийг өнөөдөр үзүүлснээр зах зээлийн үнэлгээ нь +91.4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Ийнхүү тус компани 771.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болж Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх анхны 1,000,000,000,000₮-ийн компани болоход ойртсоор байна.
2021.02.17-ны зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралтын үзүүлэлт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. АПУ /MSE:APU/ : +91.4 тэр.₮-өөр буурч 771.1 тэр.₮
2. Мик холдинг /MSE:MIK/ : +26.7 тэр.₮-өөр өсч 273.2 тэр.₮
3. Тавантолгой /MSE:TTL/: +25.8 тэр.₮-өөр өсч 436.1 тэр.₮
ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. Эрдэнэ ресурс д.корп /MSE:ERDN/ : -2.9 тэр.₮-өөр буурч 261.5 тэр.₮
2. Багануур /MSE:BAN/: -2.4 тэр.₮-өөр буурч 21.5 тэр.₮
3. Бэрх уул /MSE:BEU/ : -0.95 тэр.₮-өөр буурч 19.1 тэр.₮
Хөрөнгийн зах зээлийн дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг
эндээс үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:APU | 1992-06-25 | 1 064 181 553 | 730,3 (2021-02-26) |