Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-18
0 сэтгэгдэл

Түмэн шувуут /MSE:TUM/ хувьцаат компани 2020 онд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар ногдол ашгийн хэмжээгээ өмнөх оноос +67%-иар нэмэгдүүлэн олгохоор болсноо мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, нэгж хувьцаанд 8₮ буюу нийт ашгийнхаа 40%-ийг хувьцаа эзэмшигчиддээ олгохоор болжээ. /2019 онд нэгж хувьцаанд 4.8₮ хуваарилж байсан/

Тус компанийн хувьд одоогоор санхүүгийн тайлангаа бүрэн танилцуулаагүй байгаа ба харин Гүйцэтгэх захирал Ж.Болд “ 2020 онд 75 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол 2021 онд 10 сая ширхэгээр нэмэгдүүлнэ” гэдгээ сошиал хуудсаараа зарласан юм. 

Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцааны ханш 200₮-ийн босгыг даваад байгаа нь 2019 оны 2 сараас хойш анхны үзүүлэлт юм. Мөн онд тус компани хөрөнгийн зах дээр IPO гаргаж байсан ба тухайн үед хувьцааны хоёрдогч захын арилжаа эхэлснээс хойш удалгүй дээрх үнээс буугаад байсан билээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TUM 2018-08-16 200 000 000 213,77 (2021-02-26)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.