Монос хүнс /MSE:MFC/ хувьцаат компани 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 1₮-ийн ногдол ашиг олгоно гэж мэдэгдлээ. Энэ нь компанийн 408.8 сая төгрөг буюу нийт цэвэр ашгийнх нь 37.4% нь аж.
Үүнээс харвал компани өнгөрөгч онд 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийсэн нь харагдаж байна. Гэвч одоогоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа зарлаагүй байгаа.
Монос хүнс /MSE:MFC/-ийн сүүлийн 1 жилийн хувьцааны ханшийн гүйцэтгэлийг харвал бага зэргийн бууралттай /-2.29%/ байгаа ба 72.01₮-ийн ханштай байна. Харин data.marketinfo.mn-аас харвал тус компанийн 80%-ийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар эзэмшиж, үлдсэн 20%-ийг 4,500 орчим жижиг хөрөнгө оруулагч эзэмшиж байгааг харж болно.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийгэнд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:MFC | 2018-12-17 | 408 850 428 | 65,47 (2021-02-26) |