Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-22
0 сэтгэгдэл

Инвескор ББСБ /MSE:INV/ компани 2020 оны ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэрийг гаргажээ. Энэ нь 2019 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргасан тус компанийн хувьд анхны ногдол ашгийн хуваарилалт болж байгааг хэлэх хэрэгтэй.

Ногдол ашгийн хувьд нэгж хувьцаанд 17₮ буюу нийт 1.22 тэрбум төгрөгийг хуваарилах ба энэ оны 4-р сардаа багтаан хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулах аж.

Компани одоогоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ зарлаагүй байгаа. Харин эхний хагас жилийн үзүүлэлтийн хувьд 10.4 тэрбумийн орлого олж, 6.1 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд EPS =85.11₮-ийн ашиг олсон. 2019 онд 9.8 тэрбум төгрөгийн ашиг хийсэн ч ногдол ашиг олгохгүй гэдгээ зарлаж байв.

Data.marketinfo.mn-ийн дата үзүүлэлтээс харвал Инвескор ББСБ /MSE:INV/ компани 340 орчим хувьцаа эзэмшигчтэй байгаагаас 1 хөрөнгө оруулагч нь 85%-ийг нь эзэмшигч байна.

Хувьцаа нь 2,916₮-ийн хаалтын ханштай сүүлийн 1 жилийн хугацаанд +9.67%-ийн өсөлт үзүүлжээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 71 727 918 2846 (2021-02-26)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.