Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний гол тоглогч Сүү /MSE:SUU/ компани өнгөрөгч 2020 оны санхүүгийн үр дүнгээ танилцуулав.
Компанийн хувьд цэвэр ашгаа өмнөх оноос өсгөж чадсан бөгөөд 6.2 тэрбум буюу нэгж хувьцаандаа EPS = 18.03₮-ийн ашиг хийжээ. Өсөлт нь +9.4% /533.5 сая.₮/ байна. Борлуулалтын орлого нь 79.2 тэрбум төгрөгт хүрч 2019 оноос мөн өссөн /+7.0%/ дүнтэй байлаа.
Ногдол ашгийн тухайд одоогоор ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа бөгөөд 2020 онд нэгж хувьцаанд 5₮ /нийт 1.72 тэр.₮/-ийг олгож байсан юм. Гэхдээ сүүлийн 4 жил тогтмол ногдол ашиг олгож байсан билээ.
Сүү /MSE:SUU/-ийн зүгээс орлогыг нэмэгдүүлэх, зардлаа бууруулах зорилгоор техник технологийн шинэчлэлийг хийхээр зорьж байгааг энд дурьдах хэрэгтэй.
Хувьцааны ханш нь сүүлийн хэдэн жил тогтвортой хадгалагдсаар байгаа ба 2021.02.22-ны байдлаар 209.09₮-ийн ханштай байна. Гэхдээ сүүлийн 3 жилийн PE болон бусад гол үзүүлэлтийг харвал цаашид өсөх нөөц бололцоо байгаа юм.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:SUU | 1992-08-31 | 344 000 000 | 216 (2021-02-26) |