Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-23
0 сэтгэгдэл

( Индексийн хөдөлгөөн - 2021.02.23, 13.00 ) 
ТОП-20 индекс сүүлийн 9 өдөр дараалан өндөр хэмжээний өсөлт үзүүлснээр 30,000 нэгжийг давлаа. Өнөөдөр гэхэд +5.25% /+1534.99 нэгж/-иар өсч 30,756.76 нэгжид хаагдсан юм. 

Тус индексийг өсөлтийг сагсанд нь багтдаг дараах хувьцааны ханшийн өсөлт нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш +14.33%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш +2.83%-иар
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш +6.27%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш +4.30%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш +13.41%-иар


I ангилалын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа МSE-А индекс +0.79% /+78.73 нэгж/-иар өсч 10,027.15 нэгжид, MSE-В индекс +4.67% /+441.65 нэгж/-иар өсч 9,907.78 нэгжид хүрлээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.