Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-24
0 сэтгэгдэл

Хувьцаат компаниуд 2020 оны бизнесний үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг орлогоосоо хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасаар байна.

2021.02.23-ны өдрийн байдлаар МХБиржид бүртгэлтэй 25 компани ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад байгаа бөгөөд тэд нийтдээ 116.7 тэрбум төгрөг олгох юм. 

Тэгвэл энэхүү ногдол ашгийн дүн нь таны худалдан авсан хувьцааны ханшийн хэдэн хувьтай тэнцэж байгаагаар ногдол ашгийн өгөөжийг тодорхойлдог. 

Жишээ нь, АПУ /MSE:APU/ хувьцаат компани 2020 онд нэгж хувьцаандаа нийт 95₮-ийн ногдол ашиг олгохоор болсон ба Та тус компанийн 1 ширхэг хувьцааг 605.2₮-өөр худалдан авсан гэж үзвэл ногдол ашгийн өгөөж нь 15.70%. ( тооцоолоол = 95₮ / 605.2 x 100 ) 

Энэ нь тухайн хувьцааны ногдол ашгийн жилийн өгөөж бөгөөд үүнийг банкны хадгаламжийн хүүнээс олох орлого зэрэгтэй харьцуулах замаар та хаана мөнгөө байршуулах вэ гэдэг шийдвэр гаргаж бас болдог чухал үзүүлэлт юм.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.