Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-25
0 сэтгэгдэл

( Индексийн хөдөлгөөн - 2021.02.25, 13.00 ) 
Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэг шинэ амжилт тогтоогдлоо. Энэ нь ТОП-20 индекс бүх цаг үеийнхээ хамгийн дээд түвшинд хүрч, одоогоос 10 жилийн өмнө яг энэ өдөр тогтоож байсан үзүүлэлтээ давав.

2011 онд Монголд уул уурхайн салбарт огцом өсөлт гарч, улмаар эдийн засгийн өсөлт 17.5%-д хүрч байсан билээ. Энэхүү өсөлт нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр мөн гарч тухайн үед ТОП-20 индекс 32,955.0 нэгжид хүрч байсан түүхтэй.

Тэгвэл өнөөдөр тус индекс +5.05% /+1.639.07 нэгж/-иар өсч 34,116.07 нэгжид хүрсэн ба ерөнхийдөө энэ удаагийн огцом өсөлтийн шалтгаан нь Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/ болон түүний хамаарал бүхий компаниудын ханшийн өсөлт гэж хэлж болно.

Өнөөдрийн өсөлтийг сагсанд нь багтдаг дараах хувьцааны ханш өндөр хэмжээгээр өсчээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш +7.68%-иар
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш +6.54%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш +0.53%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш +14.95%-иар
- Ард кредит /MSE:ADB/-ийн ханш +8.19%-иар


Хувьцааны I ангилалын хөдөлгөөнийг илэрхийлж байгаа МSE-А индекс +0.22% /+22.04 нэгж/-иар өсч 9,935.5 нэгжид, MSE-В индекс +4.57% /+471.86 нэгж/-иар өсч 10,806.64 нэгжид хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.