Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-02
0 сэтгэгдэл

2021 оны эхний улиралд дотоод, гадаадын иргэд болон компаниуд нийлээд 11,722 үнэт цаасны данс шинээр нээлгэсэн байна. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 дахин буурсан үзүүлэлт боловч өнгөрөгч онд “Эрдэнэс Тавантолгой”ХК ногдол ашиг олгохтой холбоотойгоор 100 гаруй мянган данс нээгдэж байсныг онцлох хэрэгтэй.

Бүтцээр нь харвал дийлэнх буюу 99.9%-ийг дотоодын иргэд байгаа бол үлдсэн хувийг гадаадын иргэд,  компаниуд байгааг ҮЦТХТ-ийн судалгаанаас харж болохоор байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.