Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-02
0 сэтгэгдэл
www.marketinfo.mn - #69
- Атар өргөө /MSE:ATR/ компанийн борлуулалт -9.5%-иар буурч 9.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин 244.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

- Хархорин /MSE:HHN/ компани 4,000 га тариалалтын талбайтай ч 2020 онд нийт 600 гаруй га талбайд чацаргана тариалжээ.

- Ард кредит ББСБ /MSE:ADB/ компани 2020 оны жилийн эцсийн байдлаар 356.8 мянган харилцагчтай, 48.6 мянган зээлдэгчтэй болов.

- АПУ /MSE:APU/ нь ОХУ-ын эрхүү хотод өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтай “Гранд ийст”ХХК-ийг байгуулжээ. Мөн ОХУ-ын 57 хотын 326 худалдаа, үйлчилгээний цэгүүдээр дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж.

- Хай би ойл /MSE:HBO/ компани 613,972 литр мазут боловсруулж, 582,934 литр мазутыг борлуулж, 416.4 сая төгрөгийн орлого олов.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.