Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-05
0 сэтгэгдэл

Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд 2020 оны санхүүгийн үр дүнгээ хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад танилцуулж дуусч байна.

Эдгээрээс хувьцаа нь арилжигдах боломжтой 155 компанийн үзүүлэлтийг тоймлон харвал тэд нийтдээ 1.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг өнгөрөгч онд олсон бол 50% нь буюу 79 компани нь 186.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 40% нь буюу 62 компани -155.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Хамгийн өндөр ашгийг /89.0 тэр.₮/ АПУ /MSE:APU/ олсон бол -46.2 тэрбум төгрөгийн алдагдлыг Мик холдинг /MSE:MIK/ компани үзүүлэв. Ингээд та бүхэнд 2020 онд хамгийн өндөр орлоготой ажиллажсан ТОП-25 компанийн инфографикийг хүргэж байна.

Хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудын дэлгэрэнгүй үзүүлэлтийг эндээс үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.