Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-05
0 сэтгэгдэл

(2021.04.05, 13.00) Даваа гарагт Монголын хөрөнгийн бирж дээр 10.1 сая ширхэг арилжигдаж, нийт 371.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                              17 компанийн 821,760 ширхэг хувьцаа 129.3 сая.₮ 
- II ангилал:                             21 компанийн 240,189 ширхэг хувьцаа 235.1 сая.₮ 
- III ангилал:                              6 компанийн 22,638 ширхэг хувьцаа 7.1 сая.₮
- Block trade:                              1 компанийн 8.9 сая ширхэг хувьцаа 196.3 сая.₮ 
- ХОС-ийн нэгж эрх:                   1 ХОС-ийн 115,831 ширхэг нэгж эрх 33.8 сая.₮
- Компанийн бонд:                      -
- ХБҮЦаас:                                  - 

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,009
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 220 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 150 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 114 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр Дархан нэхий /MSE:NEH/-ийн 307,122 ширхэг хувьцаа арилжигдснаар тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 191.9 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байв.

Багцын арилжаагаар Мерекс /MSE:MRX/-ийн 8.9 сая ширхэг хувьцаа 196.3 сая төгрөгөөр зарагдсан байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны үр дүнд 16 хувьцааны ханш өсч, 23 хувьцааны ханш буурчээ. Адуунчулуун /MSE:ADL/-ийн ханш +12.88%-иар өсч 950₮-т хаагдсан бол Дархан хүнс /MSE:DHU/-ийн ханш -6.06%-иар унаж 3,100.0₮-т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MRX 2014-01-14 65 005 000 32,17 (2021-04-08)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.