Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-08
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #70

- “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж байгаа төгрөгийн бондын захиалгын явц 9.4%, ам.долларын бонд 26.6%-тай явж байна. /Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 3.3 тэрбум төгрөг, 7.97 сая ам.доллар /

- Зоос банк /MSE:ZSB/-ийг МХБиржээс өөрийн бүртгэлээсээ хассан байна.

- АПУ /MSE:APU/-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо 7,700-д хүрлээ. Энэ нь 2021 он гарснаас хойш +12%-иар өссөн дүн юм.

- СЗХ-ноос цаашид хөрөнгө оруулалтын сангийн одоогийн эрх зүйн орчныг сайжруулж хуулийн этгээдийн олон сонголтод хэлбэрийг бий болгох, ОУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулж, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллана гэдгээ мэдэгдэв.  

- Өндөрхаан /MSE:ONH/-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо 2 болж нэмэгдэв. Үүнд: компанийн 49.66%-ийг иргэн Л.Золбаяр, 32.03%-ийг шинээр иргэн Т.Сайнхүү эзэмших болжээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.