Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-09
0 сэтгэгдэл

“Эрдэнэс тавантолгой”ХК-ийн гаргаж байгаа 2 их наяд төгрөг хүртэлх төгрөг болон ам.долларын хосолсон “ЭТТ Бонд”-ын эхний ээлжийн гаргалт амжилттай болсон талаар МХБ-ээс мэдээлэв.

Тус бүр нь 100,000 төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай бондын анхдагч зах зээлийн захиалга 2021.03.30 -наас 2021.04.09-ний өдрүүдэд явагдаж өнөөдөр ийнхүү хаагдаж байгаа юм. 

“ЭТТ Бонд”-ыг худалдан авах саналаа 973 иргэн, аж ахуйн нэгж ирүүлсэн бөгөөд тэд 347.7 тэрбум төгрөгийн, харин банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг, нийтдээ 677.7 тэрбум төгрөгийг босгосон байна. 

Төгрөгийн бондын хүү жилийн 10% байсан бол ам.долларын бонд нь жилийн 6.8% байсан.

“Эрдэнэс тавантолгой”ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бондоор татсан мөнгөн хөрөнгийг ус хангамжийн төсөл, нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр замын төслүүд, Таван толгойн дулааны цахилгаан станцыг барихад зарцуулна” гэж мэдэгдлээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.