Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-12
0 сэтгэгдэл

Гутал /MSE:GTL/-ийн үйл ажиллагааны орлого 2020 онд өмнөх оноос -11%-иар буурсан талаар компаниас тайлагнав.

Тус компанийн хувьд гол орлогоо Хан-уул дүүрэгт байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгөө түрээслэх замаар бүрдүүлдэг бөгөөд өнгөрөгч онд 3.67 тэрбум төгрөгийн орлогыг олсон байна. Энэ нь 2019 оны гүйцэтгэлээс -11%-иар буурсан дүн юм.

COVID-19-ийн улмаас түрээслэгчид буурсан болон тодорхой хөнгөлөлтүүдийг түрээслэгч нартаа үзүүлсэн нь дээрх бууралтын шалтгаан болсон байна. 
Харин 1.77 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS = 1,090.45₮-ийн цэвэр ашиг олсон нь 2019 оны гүйцэтгэлээс -26.6%-иар буурчээ.

Ногдол ашгийн тухайд 2020 оны ашгаас давсан буюу нэгж хувьцаанд 1,120₮, нийт 1.81 тэрбум төгрөгийг олгохоор болсон.

Дашрамд дурьдахад, Гутал /MSE:GTL/ нь анх 1934 онд Аж Үйлдвэрийн Комбинатын харьяанд гутлын фабрик нэртэйгээр үйдвэрлэлээ эхэлж байсан ба 1995 онд хувьчлагдсан байдаг. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GTL 1993-10-04 1 618 684 27000 (2021-05-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.