Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-29
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #74

- Эрдэнэс сольюшинс /MSE:AMT/ компани хаалттай хүрээнд 100,000₮-ийн үнэтэй 5,000 ширхэг бонд гаргаж, 500.0 сая төгрөг босгоно.

- “Вангард инвестмент фанд” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулагдав. Санг “Голомт ассет менежмент”ХХК байгуулжээ.

- Дараах компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд 2020 оны ногдол ашгаа байршуулав.

            1. Тахько /MSE:TAH/ - нийт 116.8 сая.₮
            2. Монос хүнс /MSE:MFC/ - нийт 115.7 сая.₮
            3. Лэндмн ББСБ /MSE:LEND/ - нийт 86.4 сая.₮
            4. Инвескор ББСБ /MSE:INV/ - нийт 1.1 тэр.₮

- Хархорин /MSE:HHN/ компани Засгийн газрын эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрөөс хөнгөлттэй зээл авахаар төлөвөлж байна. 

- Хоёрдогч зах дээр “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн 150.0 тэрбум төгрөгийн бонд 2021.04.08-ны арилжигдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.