Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-29
0 сэтгэгдэл

(2021.04.29, 13.00) Пүрэв гарагт 1.58 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 491.3 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                              16 компанийн 772,484 ширхэг хувьцаа 130.4 сая.₮ 
- II ангилал:                             17 компанийн 516,338 ширхэг хувьцаа 237.9 сая.₮ 
- III ангилал:                              8 компанийн 18,575 ширхэг хувьцаа 1.6 сая.₮
- Block trade:                              -
- ХОС-ийн нэгж эрх:                   1 ХОС-ийн 267,954 ширхэг нэгж эрх 91.5 сая.₮
- Компанийн бонд:                     1 компанийн 299 ширхэг бонд 29.9 сая.₮
- ХБҮЦаас:                                  -

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт: 
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,247
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 288 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 163 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 102 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн 361,456 ширхэг хувьцаа 115.9 сая төгрөгөөр арилжигдаж, үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арижлааны дүнд 19 компанийн хувьцааны ханш өссөнөөс Ган хийц /MSE:GHC/-ийн ханш +14.93%-иар өсч 15,630.0₮-т хаагджээ. Харин 14 хувьцааны ханш буурснаас Хай би ойл /MSE:HBO/-ийн ханш -9.77%-иар унаж 55.04₮-т хаагдсан байна. 

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.