Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-29
0 сэтгэгдэл

УБ Бүк /MSE:BUK/ компани нь “Оюу толгой”ХХК-иас зарласан тендерт шалгарч, энэ сард гэрээ байгуулсан талаар компанийн Гүйцэтгэх захирал Х.Золжаргал мэдэгдлээ.

Ингэснээр тус компани Төмөр замын төсөл, Оюу толгой болон бусад гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллах ажээ.
Мөн энэ жилийн санхүүгийн зорилтоо борлуулалтын орлогоо +24%-иар өсгөж 83 тэрбум төгрөгт, цэвэр ашиг +27%-иар нэмэгдүүлэн 16 тэрбум төгрөгт хүргэхээр тодорхойлсон байна. 

УБ Бүк /MSE:BUK/ компанийн хувьд өнгөрөгч 2020 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 12.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, нэгж хувьцаандаа 30₮-ийн ногдол ашиг олгохоор болсон билээ. Ногдол ашгаа ирэх 6-р сарын 1-нээс олгож эхлэхээ ТУЗ-өөс шийдвэрлсэн юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BUK 1994-03-16 131 547 500 577 (2021-05-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.