Мэдээний дэлгэрэнгүй

2021-04-30
0 сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд бизнесийн бүтэцдээ ихээхэн өөрчлөлт оруулах болсон Дархан нэхий /MSE:NEH/ компани дахин нэг өөрчлөлт орууллаа.

Энэ удаа компани гутлын бизнесээ шинээр охин компани байгуулан /“Алтай як”ХХК/ шилжүүлэхээр болов. Уг өөрчлөлтийг 2021.04.25-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар олонхи нь дэмжсэн санал өгчээ. Үүний зорилго нь гутлын бизнесээ дагнан хөгжүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх аж.

Тоон үзүүлэлтийг харвал компани 2020 онд 54.4 мянган хос гутал үйлдвэрлэж борлуулсан ба нийт орлогын 34%-ийг бүрдүүлсэн байна. /Нийт борлуулалт – 16.9 тэр.₮/

Хамгийн сүүлд 100% арьсан Limited edition Yaket нэрийн шинэ кетыг зах зээлд нийлүүлсэн байдаг.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:NEH 1992-09-09 1 105 479 000 26,6 (2021-05-07)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.