Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-03
0 сэтгэгдэл

Хувьцаа нь 99.66%-ийн төвлөрөлтэй байдаг Бэрх уул /MSE:BEU/ компани өөрийн эзэмшлийн 57.4 га бүхий Дэлгэрхааны хайлуур жоншны лицензээ худалдах шийдвэрийг гаргасан байна. 

Лицензийг “Ваёо флюрит” ХХК –д худалдаж байгаа бөгөөд мөн компанийн өмчлөлд байгаа газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг тус компанид шилжүүлэх ажээ. Одоогоор хэлцэлийн дүн тодорхой бус байгааг хэлэх хэрэгтэй.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын өөр нэг шийдвэр нь компанийн хэлбэрийг өөрчлөх, түүнтэй холбоотой шийдвэрийг ТУЗ-д олгожээ.

Бэрх уул /MSE:BEU/ нь сүүлийн хэдэн жил орон нутгийн чанартай нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний орлого олж ирсэн байдаг. Тухайлбал, 2020 онд 1.37 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, -2.98 тэрбум төгрөгийн буюу -156.62₮-ийн алдагдал хүлээсэн байна. Гэвч компанийн өрийн хэмжээ 51.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа билээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 



Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BEU 2000-03-29 19 062 080 2106 (2021-04-15)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.