Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-03
0 сэтгэгдэл

(2021.05.03, 13.00) Даваа гарагт Монголын хөрөнгийн бирж дээр 4.6 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                          16 компанийн 1.5 сая ширхэг хувьцаа 311.7 сая.₮ 
- II ангилал:                         18 компанийн 1.3 сая ширхэг хувьцаа 1.7 сая.₮ 
- III ангилал:                          7 компанийн 11,183 ширхэг хувьцаа 626,169₮
- Block trade:                           -
- ХОС-ийн нэгж эрх:               1 ХОС-ийн 1.68 сая ширхэг нэгж эрх 521.5 сая.₮
- Компанийн бонд:                  -
- ХБҮЦаас:                              - 

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт: 
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 5,198
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 1,443 хэлцэл
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 1,256 хэлцэл
- Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцаанд 1,042 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн 1.1 сая ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 1.3 тэрбум төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр тэргүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арижлааны дүнд 19 хувьцааны ханш өсч, 21 хувьцааны ханш буурчээ. Сор /MSE:SOR/-ийн ханш +14.89%-иар өсч хаагдсан бол Гермес центр /MSE:HRM/-ийн ханш -6.26%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.