Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-04
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны III ангилалд бүртгэлтэй Эм эн ди /MSE:DLH/ компанийн зүгээс өөрийн үйл ажиллагааг сэргээх төлөвлөгөөний хүрээнд нэмж хувьцаа гаргах шийдэлд хүрч, хувьцаа эзэмшигчид үүнийг дэмжсэн байна. 

Одоогоор хэдэн хувиа гаргах, ямар хэмжээний хөрөнгө оруулалт татах тухайгаа дэлгэрэнгүй зарлаагүй байгаа. Тус компанийн хувьд багаггүй хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд шинэ төлөвлөгөөний хүрээнд Говь-алтай аймагт уул уурхайн операторын чиглэлээр ажиллах юм байна.

Хувьцааны тухайд Эм эн ди /MSE:DLH/-ийн хувьцаа хамгийн сүүлд 2020.01.30-ны өдөр арилжигдан 750.0₮-ийн ханш дээр хаагджээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:DLH 1994-10-13 97 360 750 (2020-01-30)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.