Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-06
0 сэтгэгдэл

2021 оны эхний 4 сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хувьцааны арилжаа явагдаад байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны бүтэн жилийн арилжааны дүнгээс 2 дахин өндөр гэсэн үг.

Гэвч энэхүү арилжааны дийлэнх хувийг цөөн хэдэн компанийн арилжааны идэвхи бүрдүүлж байгааг онцлох нь чухал. Үүний нотолгоо нь ТОП-20 индексийн сагсанд багтдаг 20 компанийн арилжааны гүйцэтгэлийг авч үзвэл тодорхой харагдах ба тэд 2021.01.01 – 2021.04.30-ны хоорондох нийт арилжааны 86%-ийг бүрдүүлсэн байгаа юм. 

20 компанийн хувьцааны өдрийн дундаж арилжааны үнийн дүн нь 4.3 тэрбум төгрөг байна. Жишээ нь, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцааны өдрийн дундаж арилжаа нь 504.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудын дэлгэрэнгүй дата үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.