Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-06
0 сэтгэгдэл

(2021.05.06, 13.00) Энэ өдөр үнэт цаасны хоёрдогч зах дээр 3.36 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 1.27 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                     15 компанийн 1.8 сая ширхэг хувьцаа 189.9 сая.₮ 
- II ангилал:                    19 компанийн 817,179 ширхэг хувьцаа 892.1 сая.₮ 
- III ангилал:                     9 компанийн 5,052 ширхэг хувьцаа 956,366₮
- Block trade:                     -
- ХОС-ийн нэгж эрх:          1 ХОС-ийн 669,535 ширхэг нэгж эрх 186.9 сая.₮
- Компанийн бонд:            -
- ХБҮЦаас:                        - 

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт: 
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 3,221
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 1,051 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 1,015 хэлцэл
- Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцаанд 320 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 912,444 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 662.4 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 14 компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцааны ханш буурч хаагдсан байна. Үүнээс Монгол шевро /MSE:MVO/-ийн ханш +14.98%-иар өссөн бол Монноос /MSE:MNS/-ийн ханш -12.60%-иар унаж 2,185.0₮-т хаагдлаа.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.