Мэдээний дэлгэрэнгүй

2021-07-21
0 сэтгэгдэл

Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч АПУ /MSE:APU/ компани 2021 оны 2-р улирлын санхүүгийн үр дүнгээ зарлалаа. Энэ жилийн хувьд орлого болон ашигт ажиллагаа хүлээлтээс өндөр гарсан байна.

АПУ /MSE:APU/ болон түүний охин компаниудын нэгтгэсэн үзүүлэлтээр эхний хагас жилд 305 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 81 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа 76.9₮-ийн ашиг хийжээ. 

Энэ нь өнгөрөгч 2020 оны мөн үеэс борлуулалтын орлого +34.9%-иар, цэвэр ашиг +81%-иар өссөн дүн юм. / 2020Q2-ийн EPS= 42₮ /
Тус компанийн зүгээс өмнө нь дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, Ковид 19-тэй холбоотойгоор групп компанийн хэмжээнд “Хямралын төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, шат дараатайгаар үйл ажиллагааны зардлаа хэмнэх бодлого барьж байгаагаа мэдэгдэж байсан. Мөн түүнчлэн гадаад зах зээлд идэвхитэй ажиллаж байгаа зэрэг нь санхүүгийн үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай. 

Нэмж хэлэхэд АПУ /MSE:APU/ нь дотооддоо 7, гадаадад байгуулсан 3 охин компанитай юм. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 062 974 743 1398 (2021-10-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.