Мэдээний дэлгэрэнгүй

2021-07-22
0 сэтгэгдэл

Тавантолгой /MSE:TTL/ компани 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ танилцуулсан ба энэ жилийн хувьд борлуулалтын орлого, цэвэр ашиг нь сүүлийн 5 жилийн хамгийн бага гүйцэтгэлтэй гарав.

Тодруулбал, компанийн борлуулалтын орлого 69 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс -22.9%-иар, цэвэр ашиг 1.9 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS= 36.2₮ олсон нь 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээс -51.0%-иар буурчээ.

Компанийн зүгээс сүүлийн үед нүүрсний олборлолтын өртөг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэгж бүтээгдэхүүний зардал өсч байгаа талаар мэдэгдэж байсан. Мөн Covid-19-ийн нөлөөгөөр Монгол-Хятадын хилийн ачаа тээврийн асуудал хүндэрсэн зэрэг нь тус компанийн санхүүгийн үр дүнд нөлөөлжээ.

Тухайлбал, Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сард 648.7 мян.тн нүүрс БНХАУ руу экспортолсон нь өмнөх оны мөн үеэс -71.16% -иар буурсан талаар мэдээлсэн юм.

Хувьцааны ханшийн тухайд оны эхний түвшингөө хадгалсан, нөлөөлөл багатай байгаа ба 2021.07.21-ний өдрийн байдлаар 7.000.0₮-ийн ханштай байна. Гэвч цаашид санхүүгийн үр дүн нөхцөл байдал 2-р хагаст хувьцааны ханшид нөлөөлөх хүлээлт үүсгэлээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 8000 (2021-10-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.