Мэдээний дэлгэрэнгүй

2021-08-02
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны I ангилалд бүртгэлтэй Монгол шуудан /MSE:MNP/ компани энэ оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ зарлав.

Үзүүлэлтээс харвал компанийн борлуулалтын орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу +38.5%-иар өсч 10.1 тэрбум төгрөгт хүрсэн бол ашиг 426.3 сая төгрөг буюу нэгж хувьцаанд EPS = 4.28₮-ийг олжээ.

Covid 19-ийн тархалтыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь тус компанийн дотоодын илгээмжийн орлого мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шалтгаан болсон ба энэ утгаараа орлого өсөлттэй гарсан. 

Харин хувьцааны ханш нь оны эхнээс +58%-иар өсч 1,183₮-ийн ханштай байгаа юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MNP 2015-12-16 99 586 363 1325 (2021-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.