Мэдээний дэлгэрэнгүй

2021-08-02
0 сэтгэгдэл

Солонгос улсаас гаралтай олон улсын сүлжээ GS25 дэлгүүрийн албан ёсны мастер франчайз эрхийг авсан “Дижитал концепт”ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн талаар АПУ /MSE:APU/-ийн Гүйцэтгэл захирал Ц.Эрдэнэбилэг мэдэгдэв. 

АПУ /MSE:APU/-ийн хувьд 39%-д нь хөрөнгө оруулалт хийсэн ба БНСУ-ын “GS Retail” компани болон “Шунхлай групп” ХХК-иуд мөн хувь эзэмшдэг ажээ.
GS25 сүлжээ дэлгүүрийн хувьд анх 1990 онд бий болсон бөгөөд 14,000 орчим дэлгүүртэй БНСУ-аас гадна Монгол, Вьетнам улсуудад үйл ажиллагаа явуулдаг юм байна.

“Дижитал концепт”ХХК нь энэ жилдээ 50 байршилд салбар нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 062 974 743 1399 (2021-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.