Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-09
0 сэтгэгдэл

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаа өнөөдөр +0.99%-иар өсч 105.75₮-т хаагдлаа. 

Энэ нь тус компани 2019 оны 12 сард нэгж хувьцаагаа 100 дахин хувааснаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд ханш нь +112.35%-ийн өсөлт үзүүлэв. Харин оны эхнээс +120.31%-иар өсчээ. 

Мандал даатгал /MSE:MNDL/-ийн үйл ажиллагааны хувьд 2021 он эхний хагас жилд 10.1 тэрбумийн цэвэр хураамжийн орлого, 3.1 тэрбумийн ашигтай ажиллаад байгаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг нь EPS = 5.06₮, P/E харьцаа нь 20.91 байна. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийгэнд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MNDL 2018-02-15 624 301 600 109,89 (2021-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.