Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-10
0 сэтгэгдэл

Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/ нь нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5.94 сая ширхэг хувьцааг нэмж гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, СЗХ-ноос хувьцаа гаргахыг зөвшөөрсөн байна. 

Уг хувьцааг хаалттай хүрээнд гаргаж байгаа бөгөөд олон нийтэд санал болгохгүй. Тус группийг үүсгэн байгуулсан “Монгол ТВ” телевиз, “Промедиа Нетвөрк” буюу VTV телевиз, “Unread Media” зэрэг компаниудад эзэмшүүлэх зорилготой. 

Ингэснээр Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/ нь нийт 6 сая ширхэг хувьцаатай болж байгаа ба үүнээс өмнө Е-моние /MSE:HCH/ нэртэй байхдаа 58,543 ширхэг хувьцаатай байсан.

Хувьцааны ханш нь 2021.09.09-ний өдрийн байдлаар 2,584.00₮-ийн хаалттай байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HCH 1991-10-05 58 543 2584 (2021-08-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.