Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-14
0 сэтгэгдэл

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй Инвескор ББСБ /MSE:INV/ нь хөрөнгийн бирж дээр нийт 20 тэрбум төгрөгийн бондыг 3 удаагийн арилжаагаар худалдахаар ажиллаж байгаа билээ.

Өмнөх 2 транчаар нийтдээ 14 тэрбум төгрөгийн бондыг зах зээл дээр зараад байгаа бол сүүлийн 3 дахь транчын анхдагч захын захиалга өчигдөр буюу 2021.09.13-ны өдрөөс эхлэв.

 
Эхний өдрийн захиалгын явцыг харвал 5 хөрөнгө оруулагчаас 801.9 сая төгрөгийн худалдан авах захиалгыг МХБ-д ирүүлсэн байна. Энэ удаагийн бонд нь 24 сарын хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй бөгөөд хүүгээ хагас жил тутам төлөх үндсэн нөхцөлтэй. Бондын захиалга энэ долоо хоногт явагдаж дуусах юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 71 727 918 3349 (2021-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.