Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-14
0 сэтгэгдэл

(2021.09.14, 13.00) Өнөөдрийн арилжаагаар Монголын хөрөнгийн бирж дээр 1.9 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                         21 компанийн 1.7 сая ширхэг хувьцаа 1.9 тэр.₮ 
- II ангилал:                        16 компанийн 122,408 ширхэг хувьцаа 65.9 сая.₮ 
- III ангилал:                         4 компанийн 3,119 ширхэг хувьцаа 5.1 сая.₮
- Block trade:                          -
- ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 100,760 ширхэг нэгж эрх 39.8 сая.₮
- Компанийн бонд:                 -
- ХБҮЦаас:                             -

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,502
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 247 хэлцэл
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаанд 227 хэлцэл
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд 136 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 463,232 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 1.6 тэрбум төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусдаас идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцааны ханш буурчээ. Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн хувьцаа +13.27%-иар өсч 33,980.0₮-т хаагдсан бол Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш 2 дахь өдрөө хамгийн өндөр хувиар /-14.94%/ унаж 6,006.0₮-т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:UID 1998-05-07 36 807 850 3875 (2021-09-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.