Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-15
0 сэтгэгдэл

( Индексийн хөдөлгөөн - 2021.09.15, 13.00 )

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс -3.25% /-1,485.52 нэгж/-иар унаж 44,156.87 нэгж хүрсэн ба сүүлийн 3 өдөрт нийт -10.71%-ийн уналт үзүүллээ. Өнөөдрийн бууралтад сагсанд нь багтдаг нэр бүхий дараах хувьцааны ханш голлох нөлөөг үзүүлэв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш -3.09%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -3.88%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -3.86%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -1.38%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -14.99%-иар

МSE-А индексийн тухайд -1.76% /-243.64 нэгж/-иар буурч 13,636.63 нэгжид, МSE-В индекс -0.95% /-116.56 нэгж/-иар унаж 12,236.56 нэгжид хаагдсан байна.

( Зах зээлийн үнэлгээний хөдөлгөөн )
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Тавантолгой /MSE:TTL/:                              +1.3 тэр.₮-өөр өсч 422.6 тэр.₮
2. Булган ундарга /MSE:BUN/:                        +0.5 тэр.₮-өөр өсч 17.8 тэр.₮
3. Инвескор ББСБ /MSE:INV/:                         +0.5 тэр.₮-өөр өсч 242.9 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. АПУ /MSE:APU/:                                           -59.5 тэр.₮-өөр буурч 1,474.3 тэр.₮
2. Улсын их дэлгүүр /MSE:UID/:                    -33.1 тэр.₮-өөр буурч 187.9 тэр.₮
3. Говь /MSE:GOV/:                                           -8.6 тэр.₮-өөр буурч 269.4 тэр.₮


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.