Мэдээний дэлгэрэнгүй

2021-09-22
0 сэтгэгдэл

Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/ болон Монгол HD телевиз тэргүүтэй хэд хэдэн компани Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/-д хөрөнгө оруулалт хийж, бизнесийн нэгдлийг үүсгэж байгаа.

Энэ хүрээнд Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/ нь хаалттай хүрээнд 5.94 сая ширхэг хувьцаа нэмж гаргах зөвшөөрлийг СЗХ-ноос саяхан авсан бөгөөд талууд хөрөнгө оруулалтаа тус бүр өөрийн компанийн хувьцааг нэмж гаргаж буй хувьцаагаар солих замаар хэлцлийг хийж байгаа ажээ. Тодруулбал,

1. Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/ нь Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/-ийн 22.95% буюу 1,376,778 ширхэг хувьцааг эзэмших ба хувьцааны төлбөрт “Номын хишиг”ХХК-ийн 20%-иа,
2. "Гацуурт"ХХК-ийн захирал Л.Чинбат нь 11.54%-ийг эзэмших ба хувьцааны төлбөрт Монгол телевиз ХХК-ийн 20%-иа,
3. "Монгол телевиз"ХХК-ийн захирал Г.Бат-эрдэнэ нь мөн 11.54%-ийг эзэмших бол хувьцааны төлбөрт Ори студиос ХХК-ийн 20%-иа,
4. Гэр интерьер дизайн ХХК нь 53.01%-ийг эзэмших бөгөөд хувьцааны төлбөрт Анрид ХХК-ийн 66%-ийг, Про медиа нетворк ХХК-ийн 80%-ийг тус тус Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/-д шилжүүлэхээр болжээ.

Нэмж хэлэхэд Тэнгэрлиг медиа групп /MSE:HCH/-ийн хувьцаа 2,584.0₮-ийн ханштай байгаа ба дээрх хэлцэлийн дүнгээр 15.5 тэрбумийн үнэлгээтэй байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TNGR 1991-10-05 58 543 5190 (2021-10-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.